Авлигатай Тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт эхнэрийнхээ компанийн хуучин Лексус машиныг 153 сая төгрөгөөр байгууллагадаа худалдаж авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тэгвэл эхнэрийнхээ компанийн хуучин машиныг 153 сая төгрөгөөр байгууллагадаа шахсан хүнээр "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар тодроод байна. Тэрээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өөрийн эхнэрийн захирлаар нь ажилладаг “Нимонс” ХХК-ийн эзэмшлийн 00-36 УНТ улсын дугаартай хуучин Лексус 570 маркийн суудлын автомашиныг Б.Энх-Амгалангийн нэрээр УБТЗ ХНН-т 153 сая төгрөгөөр “худалдах, худалдан авах” тухай гэрээ байгуулж мөнгийг шилжүүлж авчээ.
Энэ асуудал нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт их хэмжээний хохирол учруулсан тул хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Тэрээр өмнө нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байсан гэх дуулианд нэр холбогдож уг асуудал мөн л шүүхээр шийдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна