ОБЕГ: Газар хөдлөлт үргэлжилсээр байна

Н.Мөнхжин
2021/01/12

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр/2021.01.12/-ны өдрийн 05:33 цагт хүчтэй газар хөдөллөө. Олон Улсын Газар хөдлөлтийн судалгааны байгууллагын мэдээллээр (EMCS-CSEM) нийт дөрвөн удаа буюу 05:52 цагт 5.2 магнитуд, 06:02 цагт 5.0 магнитуд, 06:22 цагт 4.5 магнитуд, 06:44 цагт 4.9 магнитуд хүчтэй газар хөдөлсөн байна хэмээн тогтоожээ. 

Онцгой байдлын Ерөнхий газраас газар хөдлөлт одоо ч зогсоогүй үргэлжилсээр байгаа бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Улаанбаатар хотын иргэдэд ч мэдрэгдсэн хэмээн мэдээллээ. Мөн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд "Нийт дөрвөн удаа чичирхийлэл мэдрэгдсэн. Эхнийх нь маш хүчтэй байлаа. Байшингууд шаржигнаж дугараад нэлээд хүчтэй хөдөлсөн" гэдгийг хэлж байв. 

Судлаач Н.Энхбаяр "АНУ-ын Газар хөдлөлийн Судалгааны байгууллагын боловсруулан гаргасан мэдээллээс үзвэл газар хөдлөлтийн хүчний тархалтыг дараах зургаар үзүүлжээ. Шар өнгөөр газар хөдлөлийн хүч Хөвсгөл нуурын орчимд шаталбарын 6-7-рт буюу “маш хүчтэй” гэсэн ангилалд, бусад аймаг, сумдын нутгаар газар хөдлөлтийн хүч бага байсныг харуулжээ. Газар хөдлөлтийн төвийг газар дор 20-40 орчим км-ын гүнд байсан гэж бүртгэгдсэн тул түүний тархах хүч нь сул байжээ" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Дэлхий даяар болж буй газар хөдлөлтийг хамгийн шуурхай мэдээлдэг байгууллагууд бол АНУ-ын USGS болон Европын Холбооны газар хөдлөлийн судалгааны (EMCS-CSEM) аж. 

 

 

 Газар хөдлөлтийн үед: 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна