Норвегид “Pfizer” вакцин хийлгэсэн 23 хүн нас барлаа


Норвегид АНУ-ын “PFIZER” компани, Германы “BIOTECH”-ийн хамтран бүтээсэн вакцин хийлгэсний дараа 23 хүн нас барсан тухай Норвегийн эмийн бэлдмэлийн агентлаг мэдээлсэн байна.    
Нас барсан хүмүүс бүгд 80-аас дээш настай дархлаа нь суларсан хүмүүс байсан гэдгийг тус агентлаг онцолжээ. Агентлагийн төлөөлөгч Стейнар Мадсен “Эдгээртохиолдол онцгой түгшүүр төрүүлэхгүй байгаа юм. Суларсан эрүүл мэндтэй ахмад настай өвчтөнүүдийг эс тооцвол вакцинд эрсдлийн хүчин зүйлс тун бага гэдэг нь илэрхий байна” гэжээ. Цаашид ийм таагүй тохилдол давтагдахаас сэргийлэх үүднээс Үндэсний эрүүл мэндийн судалгааны төв нь архаг хуучтай өндөр настнуудад вакцин хийх зөвлөмжид өөрчлөлт оруулсан байна.

Эх сурвалж: Zarig.mn



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.133
    2021/01/16

    china vaktsin n deer bh gej boddog.yadaj asia hunii biyed taarj boloh taltai

    Хариулах
  • 66.181.176.249
    2021/01/15

    Baruuniihan ch nastai hun nas barahaar barag bayarlaad baidagiin bishuu

    Хариулах