Гэртээ хуурамч архи үйлдвэрлэж байсан иргэдийг илрүүллээ

Өчигдөр 07 цаг 42 минут

Гэртээ хуурамч архи, согтууруулах ундаа үйлдвэрлэж, борлуулж байсан иргэнийг цагдаагийнхан  илрүүлжээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт оршин суудаг, эмэгтэй Э нь "АПУ" компанийн үйлдвэрлэдэг “Эдэн”, “Хараа”, “Экспорт” зэрэг архийг гэрийн нөхцөлд үйлдвэрлэдэг байсан аж. Тэрээр 2017 оноос хойш хоёр жил гаруйн хугацаанд хуурамчаар архи үйлдвэрлэхдээ иргэн Г, О нараас спирт болон архины онцгой албан татварын хуурамч тэмдэгт худалдан авч, гар дээрээс бусдад худалдаж байсан аж.

Мөн иргэн О нь 2016 оноос хойш гурван жилийн хугацаанд 8000 гаруй ширхэг архины онцгой албан татварын хуурамч тэмдэгтийг хуурамчаар үйлджээ. Тиймээс зөрчил гаргасан иргэн О, Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар таван сая 400 мянган төгрөгийн торгуул ногдуулсан байна.
 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.137
    58 минутын өмнө

    hutsaad naad metiiin aluurchidaaa horuochee

    Хариулах