Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэн, хэнийг зөвлөхөөрөө томилов

2021/02/19

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүдийг томилж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа ороод удаагүй байгаа бөгөөд тэрээр өөрийн зөвлөхүүдээ томилж эхэлжээ.

Тухайлбал, А.Амундраг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр томилсон байна.

А.Амундрагийн хувьд Монголын медиа салбартаа тэргүүлэгч News.mn-ийг үүсгэн байгуулагч, бизнесийн салбарын шилдэг менежерүүдийн нэг билээ. Мөн тэрээр Улстөрийн болон нийгмийн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, удирдан хэрэгжүүлсэн туршлагатай юм. 

Харин Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнийг томилсоэ байна. Тэрээр,

  • 2017 оноос МУ-ын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр, 
  • 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан байна. 
  • Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй зөвлөлийн үйл ажиллагааг хариуцсан мэргэжилтэн,
  • “Алсын хараа 2050 - Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр тус тус ажиллажээ. 

Нийгэм, эдийн засгийн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүд болон бизнесийн салбарт, төрийн албанд ажилласан туршлагатай.

Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр Л.Цэдэвсүрэнг томилсон байна. 

Тэрээр, 2020 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан тэрээр 1994 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг төгссөн, хуулийн магистр цолтой. Соёлын яамнаас ажлын гараагаа эхэлж, 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөхөөр, 2000 оноос БСШУСЯ-нд хуулийн хэлтсийн даргаар, төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан тэрээр төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна