ХААН банкны үйл ажиллагаанд алдаа гарч, иргэдийг хохироожээ

2021/03/03

Өнөөдөр ХААН банкинд системийн алдаа гарснаас үүдэж, харилцагчдаа хохироожээ. Манай сайтын редакцид ирсэн иргэний гомдлын мэдээллээр "ХААН банкны АТМ-аас бэлэн мөнгө авахаар картаа хэрэглэсэн ч авч чадаагүй. Гэтэл данснаас нь тухайн мөнгөн дүн хасагдсан тухай мэдээлэл иржээ.

 Энэ дагуу тус банкны харилцагчийн төв рүү холбогдоход "Манайд системийн алдаа гарсан. Удахгүй таны мөнгийг буцааж, дансанд тань байршуулна гэсэн. Гэвч миний мөнгө буцаж орж ирсэнгүй. Дахин ХААН банкинд хандахад маргааш шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Яаралтай, чухал үед ХААН банк энэ мэтээр хариуцлагагүй, найдваргүй ажиллаж харилцагчаа хохироож байгаад гомдолтой байна" гэв. 

Мөн энэ асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж байгаагаа хэллээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.60
    2021/03/04

    хаан банк өмнө ч бас ийм алдаа гаргаж байсан шүү

    Хариулах
  • 66.181.161.60
    2021/03/04

    хаан банкаа танай алдаанаас болж би мөнгөө авч чадаагүйн улмаас миний зайлшгүй хэрэглээ алдагдаж, дээр нь надаас мөнгө авсанаар тооцож автоматаар мөнгө авчаад, уучлалт гуйсан мсж ирж миний мөнгө эргэн ороход дахин миний данснаас төлбөр авч байгааг ойлгох ухаан хайрлаач...Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчдийн Төлөө газар анхааралдаа авч, шалгаж өгнө үү

    Хариулах
  • 203.91.115.56
    2021/03/04

    Herev hereglegch ymr neg asuudal gargaval eruugiin gemt heregten bolno, bank aldaa gargaval zugeer l uuchlaarai geed l boloo lol... ineedtei niigem...

    Хариулах
  • 124.158.68.4
    2021/03/04

    Өчигдөр юнителийн сүлжээ өдөржин тасарч маш их ажил алдуулж хохироосон. Дэндүү юмаа

    Хариулах
  • 66.181.161.26
    2021/03/04

    Арай арай

    Хариулах