Монголын ширээний теннисний шигшээ баг Дохаг зорилоо

Х.Есү
2021/03/05

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

Гуравдугаар сарын 14-20-ны хооронд Катар улсын Дохо хотод болох Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн тэмцээнд оролцохоор шигшээ багийн тамирчид өчигдөр хилийн чанадыг зорилоо.

/2021.03.26/ Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Лхагвасүрэн, дм Ж.Мөнхзориг, эмэгтэйчүүдээс см Б.Должинзуу, см Б.Болор-эрдэнэ нар оролцоно.

МШТХ-ны Ерөнхийлөгч Ц.Гантулга: “Олимпын эрхийн" урьдчилсан шатны тэмцээнээ нэр төртэй үргэлжлүүлэн, амжилттай оролцоцгооё” хэмээн шигшээ багийнханаа уриалав.

Түүнчлэн шигшээ багийн бүх тамирчдад "Butterfly" фермийн иж бүрдэл хувцас хэрэгслийг гардуулан өглөө.

Мөн МУГТ Т.Болд шигшээ багийн ахлагч ЕНБД С.Галбадрахад Монгол улсын алтан соёмбот төрийн далбааг гардуулан өгч, “Биднийг маш хариуцлагатай хоёр тэмцээн хүлээж байна. Та бүхэн талбай дээр юу чаддагаа харуулаад, амжилт гаргаад ирээрэй” хэмээн захижээ.

Тус багийнхан бэлтгэлээ БТСУХорооны тусламжтайгаар Найрамдал зусланд 45 хоног хангасан бөгөөд 14-20-нд Доход тэмцээнд ороод, гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 5-нд Казакстаны шигшээ багтай бэлтгэл хийгээд эх орондоо ирнэ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна