Баялгийн экспортод Монгол ялагдав


Хамгийн чанартай нүүрсийг Тавантолгойн ордоос олборлон дэлхийн хамгийн том зах зээлд нийлүүлж байсан монголчуудын аз дутаж, баялгийн өрсөлдөөнд Монгол ялагдлаа. Өнгөрсөн оноос хурцадсан Австрали, Хятадын харилцаанаас од шүүрч Австралийн нүүрсний орон зайг эзлэх боломж бидэнд нээгдсэн ч энэ зах зээлийг өнөөдөр Завхантай хил залгаа Тувагийн Эльга ордын нүүрс дүүргэхэд бэлэн болоод байна. Бүр тодорхой өгүүлбэл, Эльга ордын нүүрс Байгаль Амурын төмөр замын сүлжээ болон Монголын нутгаар дайрч Хятадад гарах боломж нээгдсэн нь Монгол ялагдах шалтгаан болж өглөө.

Тавантолгойн нүүрсээ өмнөд зах зээлд нийлүүлэх ажлыг монголчууд сүүлийн 20 жилийн турш улаан гараараа тоос шороотой хутгалдан хийж яваа. Золиосонд нь байгаль орчин тэр чигтээ сүйдэж, олон эрчүүд амь насаа өргөсөн. Нүүрсээ автомашинаар зөөгөөд нэмэргүйг дээр дооргүй ярилцан төмөр зам хэрэгтэй гэдэг дээр санал нийлсэн ч “Шинэ төмөр зам” гэсэн нэр томьёо ганцхан хүнд харьяалагдаж, тэр хүн үндсэндээ улс орны хөгжил, эдийн засгийг хэдэн арван жилээр хойш татаж яваа юм.

Хоёр хөршийн нүүрсний зах зээлийн уулзварыг бэлтгэж, баялгийн өрсөлдөөнд Монголоо ялагдуулсан хүн нь төмөр замын бодлогыг орь ганцаар тодорхойлдог монголын цорын ганц иргэн, улсын маань Ерөнхийлөгч Х.Баттулга байсан нь харамсалтай. Эльга ордыг өнөөдөр хуучин нийгмийн үед чөлөөт бөх, самбо, жудогоор хичээллэж, хожим мафийн сүлжээнд багтсан Оросын бөхчүүд баздаг бөгөөд тэд Ерөнхийлөгчийн маань найзууд гэдгийг хүмүүс төдийлөн мэдэхгүй яваа.

Тавантолгойгоос түрүүлээд Эльгагийн хэдэн зэсийн ченжийн нүүрс Хятадын зах зээлд нийлүүлэхээр болсонд Гашуунсухайтын боомтыг зорих төмөр замыг гацаан барьж буй Х.Баттулга буруутай гээд шулуухан хэлчихэд буруудах юмгүй. Өнөөдөр говьд шинэ төмөр зам баригдаж байгаа нь үнэн. Гэхдээ 267 км яваад хил хүрч, нүүрсээ гаргах Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр зам биш стратегийн хувьд ач холбогдол багатай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км урт төмөр зам баригдаж байгаа. Энэ маршрут нь эдийн засгаа дэмжих гэсэн биш цэвэр мөнгө угаах ажил хэмээн ил шүүмжилдэг хүмүүс үргэлж буруутан болж байсны учир өнөөдөр тайлагдаж байх шиг байна.

Түүх сөхвөл энэ үйл явдал 2007 оноос "Женко" Х.Баттулгын санаачлагаар эхэлж, Гашуунсухайтын боомтыг чиглэсэн төмөр зам барих "Энержи ресурс"-ийн төсөл хөлд нь үрэгдэж байлаа. Ерөнхийлөгчийн танкны үлгэрийг хүн болгон санаж байгаа болов уу. Ард түмнээ танкаар айлгасан өргөн хүрээтэй тархи угаалт явуулсан Х.Баттулгын амбиц, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын талаар тухайн үед Оросын хэвлэлүүд ч мэдээлж байжээ. Гэвч гэнэ сэрэггүй, итгэмгий монголчууд Оросын хэвлэлүүдийн анхааруулгыг тоогоогүй бөгөөд Женкогийн танкны үлгэрт шууд утгаар итгэсэн хэрэг.

2007 оны есдүгээр сард Оросын хэвлэлүүдэд гарсан “Монголд Оросын мафиуд хяналтаа тогтоожээ” гарчигтай өгүүлэлд дурдагдсан “О.Дерипаскийн төлөөлөгч хэмээн танилцуулдаг буриад бүсгүй Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэр бүсгүй Бээжинд "Женко" Х.Баттулгатай хэд хэдэн удаа нууцаар уулзаж учирчээ. Тэд Х.Баттулгыг нэлээн биеэ тоосон, хамгийн гол нь монголчуудыг дотроос нь хатган үймүүлэх чадвартай хүн гэж үзжээ. Бүхий л байдлаас үзвэл, удахгүй "Женко" Х.Баттулгын зүгээс "Энержи ресурс"-ийн эсрэг чиглэсэн хэд хэдэн томоохон явуулга явуулах нь илэрхий байна. Оросын олигархи түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр амлажээ” гэсэн мөрүүдээс төмөр замын төслийн гацаа, ашиг сонирхлын эздийг тод харж болно.

Одоогоос 14 жилийн өмнө бичигдсэн энэ дүгнэлт өгүүллийн үнэ цэнэ өнөөдөр ч алдагдаагүй байна. Х.Баттулга “Энержи ресурс”-ийн төслийг зогсоож, Монгол Улсын төмөр замд ганцаараа ашиг сонирхлоо шингээж чадсаныхаа хүчинд Тува дахь Х.Баттулгын найз, хэдэн зэсийн ченжүүд монголчуудаас түрүүлээд Хятадын зах зээлд нүүрсээ экспортлон баялгийн экспортод Монгол ялагдлаа. Дагаад Тавантолгойн ордын өрсөлдөх чадвар буурч зөвхөн Хятадад бус мөн Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах Монгол амбици ялагдаж байгаа нь харамсалтай.

С.ЦОЛМОН

ОХУ-ын мэдээллийн хэрэгслээр 2007 онд гарч байсан “Монголд Оросын мафиуд хяналтаа тогтоожээ” гарчигтай нийтлэлийн орчуулгыг энд дарж уншиж болно.

https://gogo.mn/r/g01d

http://www.sonin.mn/news/politics-economy/31394



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.130
    2021/03/11

    Erni nuursee zaraaad yadag yum bj l baig hoich yedee uldeechih tertei tergui delhiin zah zeeld howordoj baigaa hoino

    Хариулах
  • 202.9.46.240
    2021/03/10

    Монголчуудыг дотороос нь хагаралдуулах гэсэн гадныхны хов живэнд итгэж Ерөнхийлөгчийгөө харлуулах гэсэн явуургүй үйл ажиллагаа хийж байгаад чинь харамсаж байна. Гадны сэтгүүл дээр гарсан бүхэн үнэн биш. Тэд ямар эх сурвалж дээр үндэслэж, ямар бодлогоор тийм нийтлэл хэвлүүлж байсан нь бидэнд сонин. Баталгаа нотолгоогүй юманд итгэж, гадныхныг шүтдэгээ болимоор юм.

    Хариулах
  • 203.91.115.39
    2021/03/10

    за даа нүүрсээ зөөлгүй байсан нь бараг дээр байх

    Хариулах
  • 59.153.115.188
    2021/03/10

    Жэнко Баттулга ийм л хогийн новш шүү дээ. Одоо Монголоос зайлаа офшорчин новшоо.

    Хариулах
  • 139.5.219.150
    2021/03/09

    Баттулга энэ асуудлуудаа тайлбарламаар юм

    Хариулах
  • 66.181.161.118
    2021/03/09

    Ганцхан тооцоо хийж үзэхэд Эльба ордоос БНХАУ-ын хил хүртэл 2400км. ТТ-с хил хүртэл 10 дахин бага зай байдаг. Хятадуудыг тийм дүүрчихсэн тэнэгүүд гэж яаж бодож чадаж байнаа. Монголчуудаа арай доромжилоод байгаа санагдахгүй байна уу МАЛАА. Тэгэж хүн гүтгэхгүй ээ

    Хариулах
  • 192.82.77.180
    2021/03/09

    Номоороо л явагдаж байна. Анхаарвал зохих ерөнхий сайдуудун зарим нь хаяад зутаж байна.нөгөө нь эмэгтэйчүүдийг эрт гэрлүүлэхгүй гэж цэрэгт явуулалах, оро шоронгоор явж шүүхийг өмнүүр явах,сонгуулийн ПИАР гэх худал гүжирдаг,гүтэглэгийн үлгэр зохиож түүнийгээ амилуулахгэж ядаж явна ш дээ. Хөөрхий муу ер,сайд маань ямар сайндаа л хорио цээр тогтоочихсон байгад төрийн нэрээр ногоор гэрлээр явж ялтан эмэгтэй чимгээтэй яаран сандран очиж уулзаж байхав дээ.Явсан нохой яс зууна гэгчээр хоосон яваагүй бололтой овоо хэдэн сэжүүр олчихсон бололтой.ккк

    Хариулах
  • 66.181.161.87
    2021/03/09

    Баттулга зайлаасаф

    Хариулах
  • 202.55.188.99
    2021/03/09

    орос ялжээ

    Хариулах
  • 66.181.161.116
    2021/03/09

    МОНГОЛ ИНГЭЭД ЯЛАГДЖЭЭ.ЕРӨНХИЙЛӨГЧ ГУАЙ!

    Хариулах
    • 202.126.88.144
      2021/03/09

      Монгол ялагдвал чи би бас ялагдах бус уу харин чи баттулга ялагдлаа гэж инээд чинь буцлаад байдаг..

  • 202.126.90.106
    2021/03/09

    Баялаг нь эх орондоо байж байг

    Хариулах
    • 202.126.89.183
      2021/03/09

      Оросууд хайр найргүй баялгаа зарж, мөнгө хийж, хийсэн мөнгөөрөө улс орноо батлан хамгаалах цэрэг армийн шинэчлэлт, хүчирхэгжүүлж, ард түмний аж амьдралыг сайжруулахад зарцуулаад байна, монголчууд өлөн ходоодтой удвал тусгаар тогтнолын баталгаа тэр чинээгээрээ багасна