Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас аймаг орон нутгийн хөгжлийг тодорхойлоход манлайлал, уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор “Удирдлагын манлайлал-2023” сургалт, зөвлөгөөнийг аравдугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд сумдын болон төрийн захиргааны байгууллагуудын бүх түвшний 200 удирдах албан тушаалтан оролцсон байна.
Мөн тус сургалт, зөвлөгөөнд Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын Засгийн газрын референт С.Нямбаяр нар оролцож, “Төрийн албаны шинэтгэл-төрийн албан хаагчийн ёс зүй”, “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журам” сэдвүүдээр илтгэл тавьсан байна.
Зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, анхаарах асуудлууд, сум, агентлагийн сайн туршлага солилцох, аудитаар илэрч буй нийтлэг алдаа зөрчлийг бууруулах, 2023 оны төсвийн хэрэгжилт, тайлагналт, 2024 оны орон нутгийн төсвийн төлөвлөлтийн талаар сургалт, мэдээллүүд хийжээ. Оролцогчдыг хариуцсан салбараар нь зургаан салбар болгон хэлэлцүүлэг явуулсан нь нэлээд үр дүнтэй болжээ.
Түүнчлэн зөвлөгөөнд оролцож буй удирдах ажилтнуудын дунд волейбол, дартс, шатар зэрэг гурван төрөлт спортын нөхөрсөг уралдаан, тэмцээнийг зохион байгуулсан нь тэдний уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлсэн арга хэмжээ боллоо гэж оролцогчид дүгнэсэн байна.
Мөн зөвлөгөөнийг шинэлэг байдлаар зохион байгуулахыг зорьж, оролцогчдын ирцийг QR кодоор бүртгэн, мэдлэг бататгах сорил авах, идэвхи оролцоог харгалзан багийн дүнгээр байр эзлүүлж, зөөврийн компьютер, гадаадад туршлага судлах эрх, нэг сая төгрөгийн сургалтын эрхийн бичиг, шилдэг борлуулалттай номын багцаар урамшуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна