-Ч.Сайханбилэг рүү 2,8 сая ам.доллар шилжүүлэх ямар ч боломжгүй Г.Төмөрбаатарын ХОМ-
МАН-ын гишүүн, НЗДТ-ын газар, ТӨК-иудад удирдах албан тушаал хашиж ирсэн Готовын Төмөрбаатарыг өчигдөр АТГ-аас дайчлан баривчилсан билээ. Түүнийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлж, “Сонгууль болтол тэсэж байгаарай” гэж захисан гэж хэвлэлээр шуугиж буй.
Түүний талаарх мэдээллийг хэвлэлээс шүүрдэж үзвэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ыг 20 шахам жил ил далдаар удирдсан нөлөөтэй нэгэн аж. Нийслэлийн харъяа агентлаг, ТӨК-иудыг дамжин удирдах ажил эрхлэхийн зэрэгцээ НИТХ-д сонгогдож явжээ.
Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал, олон компанитай бийлэгжүү хүн байна. Гэсэн ч Ч.Сайханбилэг рүү 2,8 сая ам.доллар шилжүүлэх ямар ч боломжгүй болох нь харагдана.
Тэгэхээр Г.Төмөрбаатар нэг бол ХОМ-ээ худлаа мэдүүлдэг, эс бол мөнгөний эзэн нь өөр хүн байсан болж таарч байгаа юм. Г.Төмөрбаатараар эхэлсэн баривчилгаа цаашид хэрхэн үргэлжлэх бол, сая, сая ам.долларын жинхэнэ эзэн нь хэн бэ гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна.
Ч.Сайханбилэгийг Монголд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, шалгах хэрэг байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарласан. Өөрөө Монголоос зугтаж гарсан нь ч үүнийг харуулдаг. Тэгэхээр, одоо мөрдөгчид нэгэнт түүнд мөнгө шилжүүлж байсан этгээдийг олсон бол тэрхүү мөнгөний эх сурвалжийг олж таарна. Олон нийтийн таамаглаж байгаагаар бол Ч.Сайханбилэгт авлига авсан байж болзошгүй хоёр л том үйлдэл бий. Нэг нь Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлж авах шийдвэрийг УИХ-ын оролцоогүй гаргасан тэр шийдвэр. Нөгөө нь, Рио Тинтотой үүсгэсэн маргаанаа зогсоож, тавьсан нөхцлийг нь хүлээн зөвшөөрч байгуулсан Дубайн гэрээ. Аль, аль нь ихээхэн хардлагатай, их мөнгөн дүнтэй гэрээ байсан.
Тэгэхээр, Г.Төмөрбаатараас хөврөх учиг Рио Тинтог чиглэх үү, сахал Д.Эрдэнэбилэгийг чиглэх үү гэдэг хүлээлт байна. Нөхцөл байдлыг харвал аль нь ч байх боломжтой. Засгийн газар Рио Тинтотой үүсгшэсэн маргаанаа он дуустал хойшлуулсан. Энэ маргаанд ялагдвал их наядын /цар тахлын үеэр тараасан 300 мянган төгрөг/өрөнд орно. Д.Эрдэнэбилэгийн тухайд мөн ойлгомжтой, Монголд шалгагдаж байгаад гадагшаа гарчихсан. Г.Төмөрбаатарын шилжүүлсэн гэх 2.8 сая ам.доллар энэ хоёрын алин руу хөтлөх нь анхаарал татаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.254
Төмөрбаатарын ах Г.Цэрэнпүрэв нь У.Хүрэлсүхтэй хамт Хадгаламж банкнаас 14 тэрбумыг хулгайлж мөнгөтэй болсон. Тэрнээсээ өгөө биз
Хариулах202.21.107.116
Zovoh tsagt nuhriin chanar tanigdana
Хариулах