Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүллээ

Х.Есү
2023/11/07

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж буй гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн “Б” гэгч нь нэр бүхий 6 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа нь гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.

Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө төгрөг, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

No description available.

No description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна