Хэрлэн голд автомашин унаж, нэг иргэн нас баржээ

Х.Есү
2023/11/07

Хэрлэн голд “Приус 30” загварын автомашин унаж гурван зорчигчийн нэг нь нас баржээ. 

Тодруулбал, гурван зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлага 11.06-ны өдрийн 21:00 цагт иржээ. 

Иргэн “Приус 30” загварын автомашин “Хэрлэн” голын усанд унасан байжээ. Аврагчид гурван иргэнийг уснаас гаргаж эмнэлэгт хүлээлгэн өгсний дараа нэг иргэний биеийн байдал муудаж нас баржээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна