Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас ердөө хоёр давхарыг нь худалдан авсан асуудлыг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэлэлцэж өнөөдөр шийдвэр гаргалаа. Ингэхдээ байрыг хэт өндөр үнээр авсан нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг мөн гэж үзээд тус байрны зах зээлийн ханшийн зөрүү 4,9 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн шүүгдэгч нараас Н.Мөнхбат нь "Мон Лаа" ХХК-д 2014 онд 3 сая ам.долларын зээл олгосон нь албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг мөн гэж үзжээ. Ингээд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад 4 жилийн хорих ял, тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан АН-ын дэд дарга Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноолоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.125.66
САЙН АХЫГ ДАГААД САР ЖИЛЭЭР ХОРИГДОЛ БОЛДОГОО МЭДЛЭГЭ ЧАВДАРТАЙ ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСРОЛТОЙ ГЭГДЭХ ЗАЛУУС БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЭЗЭН БАЙЖ МЭДЛЭГ ЧАДВАРАА ЗӨВ ШУДАРГА ЗҮЙЛД ЗАРЦУУЛЖ ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭЛ ДЭЭ. ДАНДАА САЙН АХЫН ЦҮНХ БАРИАЧ СУГАНЫ ҮС БОЛОХ ЮМ, АХ НЬ ТЭГЭЭД ХААНА БАЙНА ГАДААД РУУ ЗУГТСАН ӨӨРСДӨӨ ГАЦААНД НАРСАНД НАМТАРТ НЬ ШОРОНД ОРСОН ГЭМТ ХЭРЭГТЭН. ИЙМ БНА ЗАЛУУСАА БОД ХЭН НЭГНИЙ СУГАНЫ ҮС УЛНЫ АЛЧУУР БОЛОХОО Л БОЛЧИХ...
Хариулах43.228.129.162
мөнхбат бол новшоо отгочулуу хайран
Хариулах66.181.186.149
Ч.Отгочулуу гэгч нэг эдийн засаг ярьдаг нөхөр хулгайн эдийн засагё байсан юм байнх
Хариулах202.9.40.254
Гэмт хийсэн бол зэмээ хүртдэг цаг ирэх болтугай.
Хариулах