Цаснаар амиа алдсан иргэдийн гэрт таван сая төгрөг олгоно

Х.Есү
2023/11/08

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумдад ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумдын Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүч дайчлах зэргээр мэргэжил аргазүйн зөвлөгөөг өгч ажиллаж байгаа юм.

Лүн суманд энэ сарын 4-ний өдрийн 05:30 цагт орсон цас 11 цаг үргэлжлэн, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Цаг уурын аюулт үзэгдлийн улмаас 17 иргэн шуурганд төөрсөн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 16 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн амь эрсэдсэн. Урьдчилсан байдлаар 785 бог, 35 бод мал хорогдож, 170.2 сая төгрөгийн хохирол учраад байна. 

Улсын онцгой комиссоос Лүн, Эрдэнэсант суманд шаардлагатай байгаа түлшний дэмжлэг үзүүлж байна. Мөн Төв, Өвөрхангай аймагт болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд тус бүр эхний ээлжинд таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.18
    2023/11/08

    Өнгөрсөн хойно арьс нөмөрсөн дарганцарууд амаа барьсаар очиж ажилласан дүр үзүүлж том машины зураг сэлт авна. Бузарын юм. өөрсдийгөө дөвийлгөх юманд гаргуун.Бүтэцтэй болон арга барилдаа өөрчлөлт яаралтай оруул.

    Хариулах