УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн баригдаад буй Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулахын зэрэгцээ Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчнийг оношлох, эмчлэхэд шаардагдах орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зохицуулалт тусгажээ. Мөн зайлшгүй шалтгаанаар гадаадад эмчлүүлж буй иргэдийн эмчилгээний зардлын 20 хувь, хүүхдэд 50 хувийг буцааж олгох, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын оршуулгын зардал олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Эрүүл мэндийг дэмжих санд улсын төсвөөс 2-3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Харин ирэх жил тав дахин нэмэгдүүлж, 10 тэрбум төгрөг зарцуулахаар 2024 оны төсвийн тухай хуульд тусгасан байна.
Дашрамд дурдахад, 2022 онд 400 орчим хүн 13 тэрбум төгрөгийн гадаад эмчилгээний зардлын нэхэмжлэл ирүүлсний 5 хувь буюу 600 орчим сая төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас нөхөн төлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна