Ж.Сандагсүрэн​: Ногоон автобусыг худалдан авах захирамж дээр л би гарын үсэг зурсан

Х.Есү
2023/11/08

Ногоон автобусны асуудлаар яллагдагчаар татагдаад байгаа хотын орлогч асан Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа. 

Ж.Сандагсүрэн: "Хэвлэлээр мэдээлэл цацагдсан байгаа учраас би тайлбар өгч байгаа юм шүү. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой асуудал болохоор миний хувьд асуудал шүүхээр шийдэгдтэл тайлбар өгөхгүй гэдэг бодолтой байсан юм. 

Ер нь бол ажлын дарааллын хувьд 300 гаруй тэрбум төгрөгөөр автобус худалдаж ав гээд улсын төсөв батлагдсан. Энэ хүрээнд нийслэлээс зохион байгуул гээд түгжрэлийн сайдаас шилжиж ирсэн. Энэ мөнгөөр автобус худалдан авах захирамж гарсан. Би холбогдох удирдах ажилтны хувьд захирамжтай танилцаж гарын үсэг зурдаг. Түүний дагуу ч гарын үсэг зурсан. Үүнтэй холбогдуулаад л ер нь шалгагдаж байна гэж ойлгож байгаа. 

Энэ гарын үсэг зурсан асуудал чинь худалдаж авъя гэдэг хамгийн анхны шийдвэр гаргах л процесс. Тэрнээс хэн хаанаас авах вэ гэдгийг шийдэхгүй. Хууль хяналтын байгууллага дуудаж надаас мэдүүлэг авсан" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.6
    2023/11/09

    Hun alt shalgalt audit hiigegui hariutslaga aldaj

    Хариулах
  • 202.126.90.45
    2023/11/08

    Захирамжийг хэн гаргасан тэр хүнд нь арга хэмжээ авах нь зөв бололтой. Сумъяабазар санаатайгаа гаргасан захирамждаа Сандаг-аар зуруулж нохойтсон юм биш үү

    Хариулах