Алт олборлож, хууль бусаар мөнгө угаасан этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Х.Есү
2023/11/09

Удаа дараа ял шийтгүүлж байсан М, Б нарын 16 этгээд бүлэг зохион байгуулалтад орж алт олборлож, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ. 

Тодруулбал, тухайн этгээдүүд орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлосон, мөн  “Мөнгөн ус”-ыг алт боловсруулах үйл ажиллагаанд ашигласан, гэмт хэргийн замаар олсон орлогоо нуун далдаж мөнгө угаасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. 


Хууль бусаар олсон их хэмжээний алт болон гэмт хэрэг үйлдэж олсон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна