Үйлдэл, хөдөлгөөн хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг сонгодог урлагийн нэгэн хэлбэр болох балетийн онцгой бүтээл үзэгчдийн хүртээл болоход хэдхэн хоног үлджээ.
Найруулагч Jerry Zucker-ийн "Ghost" кино 1990 онд үзэгчдэд толилуулагдаж, өнөө ч дэлгэцийн өмнө үзэгчдийг уядаг алтан бүтээл билээ. Тэгвэл өнөө цагт "Ghost" киног сонгодог урлагаар тайзны бүтээл болгон үзэгчдэд хүргэх “Сүнс” модерн балетын бүжгэн жүжиг 11-р сарын 17, 18-ний өдрүүдэд The Corporate Hotel and Convention Centre-д зохион байгуулагдах гэж байна.
“Сүнс” модерн балет нь өнгөрсөн 4 дүгээр сард анх үзэгчдийн хүртээл болж, урлагийн ертөнц дэх хамгийн сонирхолтой үзвэрээр тодроод байсан юм. Хоёр дахь удаагаа толилуулагдах гэж буй тус балетын бүжгэн жүжиг хөгжмийн шинэчилсэн найруулга мөн таван өөр найруулагчийн найруулгаар тавигдах гэж буй нь онцлог байна. “Сүнс”-ийн хөгжмийн зохиолчоор Ц.Эрхэс ажилласан бол Э.Уянга, Б.Манахатан, Б.Мөнхнаран, Б.Марал, О.Олонбаяр нар найруулж, таван өөр өнгийг харуулжээ. Харин балетын гол дүрийг ДБЭТ-ын гоцлол бүжигчин, МУГЖ Б.Саруул, СТА Х.Галтулга, БНСУ-ын “Wise Ballet Company”-ийн гоцлооч А.Билгүүдэй нар амилуулах юм.
Түүнчлэн балетын урлагийг үзэгчдэд илүү таниулахын тулд яруу найргийн түүвэр, уран зургийн үзэсгэлэн, сонгодог хөгжмийн дөрвөл бүхий тоглолтын өмнөх хөтөлбөрийг боловсруулжээ.
Мөнхөд үргэлжлэх хайр сэтгэл, түүний үнэ цэнийг үгээр бус хөгжим, бүжгийн төгс хослолоор илэрхийлэх сонгодог бүтээл “Сүнс” модерн балетын тасалбарыг shoppy.mn-ээр борлуулж байна.
“Сүнс” модерн балет
Ерөнхий зохион байгуулагч: Moveet production
Хамтран зохион байгуулагч: Nomadic Ballet production
Тоглолт болох өдөр, цаг:
11 сарын 17нд: хаалга нээх цаг- 18:00, тоглолт эхлэх цаг-19:00
11 сарын 18нд: хаалга нээх цаг- 19:30, тоглолт эхлэх цаг- 20:30
Тоглолтын өмнөх хөтөлбөр:
1. Зохиолч П. Тэлмэнпүрэв-ийн “ 29см” яруу найргийн түүвэр
2. Уран зургийн үзэсгэлэн
3. Сонгодог хөгжмийн дөрвөл
Болох газар: The Corporate Hotel and Convention Centre
Хөгжмийн зохиолч: Ц. Эрхэс
Найруулагчид: Э. Уянга, Б. Манахатан, Б. Мөнхнаран, Б. Марал, О. Олонбаяр
Гол дүрүүдэд: Б. Саруул МУГЖ (ДБЭТ-ийн гоцлол бүжигчин)
Х. Галтуга СТА (ДБЭТ-ийн гоцлол бүжигчин)
А. Билгүүдэй (БНСУ- Wise Ballet Company гоцлол бүжигчин)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна