Яармаг, Сонгинын орчмоор 28 градус хүйтэн хоножээ

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 50 минут

Ус, цаг уур, орчны хяналт, шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

Нутгийн баруун хагаст үүлшиж, шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар -29…-34, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар -20…-25, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6…-11, бусад нутгаар -15…-20, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -14…-19, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11…-16, говийн бус нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -21…-23, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -12…-14 градус хүйтэн байна.

05.00 цагт Улаанбаатарт: -21 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна