Энэ сарын 14, 15-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байна.
Хур тунадас: 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зарим газраар, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -11...-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 15-нд цас орно, бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21...-26 градус, бусад хэсгээр -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 16-наас өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна