Цэргийн 326-р ангид нэг сарын өмнө цэргийн албанд татагдсан алба хаагч амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг ар гэрийнх нь зүгээс надны нөлөөтэй байж болзошгүй, гэр бүлийн зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэнд гомдолтой байгаа талаар бид мэдээлсэн.
Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан. Үзлэгийн баг хэргийн газар очиж үзлэг хийх, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тасралтгүй явагдаж байна. Талийгаачийн амь насаа алдсан байдлыг тогтоохоор цогцост шинжилгээ хийх журмын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээ заавал хийх тохиолдол гээд хуульд заасан байгаа үүний дагуу цогцост шинжилгээ хийсэн. Заавал хийх задлан шинжилгээ учир эцэг эхээс нь зөвшөөрөл авах шаардлагагүй.
Цэргийн ангид байгаа найман камерын бичлэгт үзлэг хийсэн. Өнөөдөр 13 цагт ар гэрийнхэнд нь бичлэгийг үзүүлнэ.
Тухайн цэрэг өдрийн бүх норм, дүрмээ биелүүлээд 22:30 цагт орондоо орсон. Тухайн өдрийн хоолны дээжээс шинжилгээ авсан" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна