Улсыг 2.9 их наядаар хохироосон “Сахал” Д.Эрдэнэбилэг, түүний хамсаатнуудын хэрэг шийдэгдэхэд ойрхон байна

Zuv.mn
2023/11/15

Нийслэлийн Прокурорын газраас “Эрдэнэт” УБҮ-ийн ОХУ-ын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголд шилжүүлэн авахтай холбоотойгоор үйлдэгдсэн “Эрдэнэтийн 49 хувийн” гэх тэргүүтэй 21 холбогдогч бүхий дөрвөн хэргийг өнгөрсөн сард Шүүхэд шилжүүлсэн билээ. Ингэснээр, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, Гадаад харилцааны сайд асан Б.Болор, “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын 21 холбогдогчтой дөрвөн хэрэг шийдэгдэхэд ойрхон ирээд байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан УИХ-д хийсэн мэдэгдэлдээ Монгол дахь авлигыг “Дарга өөрчлөгдсөн ч систем өөрчлөгдөхгүй гэдэг зарчмаар явж ирсэн” хэмээн хурцаар шүүмжилсэн. Тэгвэл “Сахал” Д.Эрдэнэбилэгийн зохион байгуулсан энэ хэрэг шийдэгдсэнээр авлигын тогтолцоо, буюу улстөрчдийг санхүүжүүлж, хариуд нь том төслүүд дээр давуу байдал олж авдаг тогтолцоо Ардчилсан намын үед ч байсан гэдгийг нийгэмд тод томруунаар харуулах юм. Тиймээс хэдий гол зохион байгуулагч Д.Эрдэнэбилэг нь гадаад руу зугтаж гарсан ч энэ хэргийн шүүх хурлыг яаралтай товлож, шийдвэрлэх сонирхолтой байна. 

Наана нь нээлттэй сонсгол явуулах ч сураг бий. Хэрвээ сонсгол болбол хэрэгт шууд хамааралгүй ч холбогдож яригддаг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг дуудаж асуух боломж бүрдэнэ. Товчхондоо сөрөг хүчний нэр хүндэд маш том цохилт болох учиртай. Энэ нь эрх баригчдын зүгээс Д.Эрдэнэбилэгийн хэргийг дээрх хэргүүдээс тусгаарласны нэг шалтгаан байж болно. 

Хэргийн гол зохион байгуулагч /”Бүлэглэл үүсгэсэн” гэх хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдсан байсан нь үүнийг нотолно/, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг өнгөрсөн хоёрдугаар сард “Өвчнөө эмчлүүлэх” хүсэлтээр гурван тэрбум ам.долларын барьцаа төлж суллагдаад гадаад руу гарсан. Тэрбээр энэ үйлдлээрээ шүүх үйл явцыг удаашруулна гэж найдсан ч Прокуророос хэргийг нь тусгаарласнаар ямартай ч хэргийг шийдвэрлэх боломжийг хадгалж байна. 

Түүний оролцоог “Эрдэнэтийн 49 хувь” тэргүүтэй хэргүүдээс тусгаарласны дараа олон нийтээс “Толгойлогчийг нь авч үлдэх нь” гэсэн хардлага гарсан, хэвлэлээр ч бишгүй сэвсэн. Учир нь, Шүүхэд шилжүүлсэн хэргийн холбогдогч дотор Д.Эрдэнэбилэгийн нэр байхгүй, харин ОХУ-д төлөх мөнгийг босгох процесст оролцсон О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Д.Сугар тэргүүтэй 21 гаруй хүн байгаа бөгөөд тэд Д.Эрдэнэбилэгийн үүтгэсэн хэргээс болж шүүгдэх гэж буй. Энэ бол мэдээж, харамсалтай, гэхдээ тэглээ гээд улсын асар их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлчихээд шийдэхгүй байна гэж юу байх вэ.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.242
    2024/03/22

    Har luivarchinn

    Хариулах
    • 66.181.189.242
      2024/03/22

      National News Corporation-aas garaltai hulgaich ertnii

    • 66.181.189.242
      2024/03/22

      Huuchin avgai ni har luivarchin hulgaich

  • 202.9.40.189
    2023/11/16

    улаан цайм захиалагт мэдээ байна даа, сайтын сэтгүүлчид эх үүсвэрээ бичмээр юм,

    Хариулах
  • 176.66.87.78
    2023/11/15

    Элбэгдорж нууц мафи удирдагч ард х үлдэхнэ...

    Хариулах
  • 103.212.119.102
    2023/11/15

    Үхсэнийх нь 3 тэрбум доллар байхав. Гуравхан тэрбум төгрөгийн барьцаагаар алдаад явуулжээ.

    Хариулах
  • 103.57.94.129
    2023/11/15

    Элбэг бузар,Сайхан буг, Сахал Эбалаг цаазал

    Хариулах
  • 202.9.46.104
    2023/11/15

    Эдийн засагч баярхүүгийн долларын эзэд гэж хэлдэг үнэн шдээ.

    Хариулах
  • 202.126.90.119
    2023/11/15

    Mmhn

    Хариулах