Яармагийн эх хүүхдийн эмнэлэгт 0-2 насны 17 хүүхдэд тариа андуурч хийжээ

Zuv.mn
2023/11/24

Яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 0-2 насны 17 хүүхдэд сувилагч андуурч тариа хийсэн байж болзошгүй ноцтой нөхцөл байдал үүсээд байна.


Тодруулбал, өчигдөр орой тарианы дараа хүүхдүүд таталт өгч, зарим хүүхэд сэхээний тасаг руу шилжжээ.

Уг асуудлаар ЭМЯ-аас тодруулахад "Тариа андуурч хийсэн нь үнэн. Яг одоо газар дээр нь ажиллаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн болсон. Эмнэлэгийн удирдлага, ажилчид хуралдаж байгаа. Бүх зүйл тодорхой болсоны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна