С.Сүнчин: Сувилагч нараас цагдаа нар мэдүүлэг авч байна. Үүний дараа хариуцлагын асуудал яригдана

Zuv.mn
2023/11/24

Яармагийн 300 ортой эмнэлгийн сувилагч хүүхдүүдэд тариа андуурч хийсэн байж болзошгүй ноцтой хэрэг гараад байна. Манай сайтын сурвалжлах баг газар дээрээс нь шууд дамжуулж байна. 

Яг одоогийн байдлаар  Эрүүл мэндийн яамны Салбар хяналтын газрын дарга С.Сүнчин хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байна. 


Тэрбээр "Яармагийн эмнэлгээс хэрэг гарсан даруйд ЭМЯ-нд мэдэгдэг байсан ч мэдэгдээгүй. Хариуцлагын асуудал ярих болоогүй байна. Нэг талаас ЭМЯ, нөгөө талаас цагдаагийн байгууллагаас шалгана. 

Хэрвээ зөрчил үүсвэл гарсан зөрчилтэй холбоотой шат, шатандаа хариуцлага тооцоод явна. Технологийн ямар алдаа гарав гэдгийг тогтоохоор ажиллаж байна. 

Одоогоор цагдаагийн газраас албаныхан ирээд тухайн ээлжний сувилагч, эмч нараас мэдүүлэг авч байна. Хүүхдүүдэд хийсэн гурван төрлийн тариа хийж байгаа.  

Ханиадны эсрэг антибиотикууд хийж байсан.  Нийт 21 хүүхдэд тариа хийснээс судсаар хийсэн 17 хүүхдэд реакц өгсөн байна.  Дөрвөн хүүхдэд булчингаар хийсэн.  Бид эхний ээлжинд хяналт шалгалтаа эрчимжүүлнэ.

Тус эмнэлэгт 400 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас тухайн тасагт 52 хүүхэд байсан. 

Тариа хадгалах температурын хувьд хэвийн байсан. Гэхдээ сувилагч нар зарим үед ямар тариа хийж байгаагаа хэлдэггүй, шууд хийчихдэг тухай эцэг эхчүүд хэлж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна