Хууль зүйн сайд Б.Энхбаяр олон нийтийн хүлээлтийг үүсгээд байсан “Нүүрсний сонсгол”-ын төлөвлөгөөг танилцууллаа. Сонсгол ирэх даваа гарагт эхлэх бөгөөд эхний ээлжинд Орон нутгийн буюу "Жижиг" Тавантолгойтой холбоотой асуудлыг сонсох аж.
Үүнтэй холбоотойгоор 2012 оноос хойш төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр дуудаж байгаа юм байна. Тодруулбал, 2012 оноос хойш Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Ерөнхий аудитор, Өмнөговь аймгийн засаг дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийг хамарч байгаа аж.
Тэдгээрээс, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Ерөнхий прокурор асан н.Энх-Амгалан тэргүүтэй албан тушаалтнуудыг дуудсан нь анхаарал татаж байна.
Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хамаарал бүхий этгээд нь жижиг Тавантолгойтой гэрээ байгуулсан асуудлаар, Ерөнхий прокурорыг уг компанитай холбооотой үүссэн хэргүүд дарагдаж байсан асуудлаар дуудаж байгаа гэж Хууль зүйн сайд Б.Энхбаяр тайлбарлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна