Төрийн банкны санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээндээ 2023 оны арван хоёр дугаар сарын 31-нийг дуустал урамшуулалт аяныг зарласан. “Гялсбанк” үйлчилгээг ашиглан 6-аас дээш гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөх зэргээр тус аянд оролцож ТАВАН ЗУУН мянган төгрөгийн хадгаламжийн эзэн болох боломжтой.
Аяны хүрээнд Гялсбанк үйлчилгээг ашиглан 9 дүгээр сард зургаагаас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас ТАВАН ЗУУН мянган төгрөгийн хадгаламжийн эзэд тодорч, урамшууллаа гардан авлаа.
Төрийн банкнаас Гялсбанк үйлчилгээгээ тогтмол хөгжүүлж ирсэн бөгөөд үйлчилгээгээ шинэчлэн Гялсбанк 3.0 хувилбарыг харилцагчдадаа санал болгож байна. Гялсбанк 3.0 хувилбарыг хөгжүүлэхдээ цахим банк хэрэглэгчдийн зан төлөвийг Технологийн хүлээн зөвшөөрөх загвар (Technology acceptance Model)–ыг ашиглан судалсны үндсэн дээр илүү хялбар, илүү үр ашигтай байлгах зорилгоор хөгжүүлэлтүүдийг хийж, загвар дизайнаа шинэчилжээ.
Гялсбанк 2.0 хувилбарын ашиглаж буй харилцагчид Гялсбанк 3.0 хувилбартай бүрэн танилцах боломж олгох зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл зэрэг ашиглах боломжийг олгож байгаа болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Илүү Гялс-Илүү хялбар Гялсбанк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна