Хүний эрхийн үндэсний комиссын даргаар Д.Сүнжидийг томиллоо

С.Гандэлгэр
2023/11/30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХЭҮК-ын даргыг томиллоо. ХЭҮК-ын даргаар тус комиссын гишүүнээр ажиллаж байгаа Д.Сүнжидийг дэвшүүлж, УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр томилов. 

Д.Сүнжид нь 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар,

2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр,

2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар,

2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар,

2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар,

1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор,

2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр сонгогдсон юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.12
    2023/11/30

    Нэг хүний эрх нөгөө хүний, хүмүүсийн эрхээр хязгаарлагддаг гэдгийг хэзээ ч бүү март бас хийсэн хэрэгтэй, авсан авилгатай бол шийтгэгддэг байх нь бидний эцсийн хүсэл, давж болохгүй зааг шугамыг тогтоогч шударга ёсны хэмжүүр шүү

    Хариулах