Энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 1-нийг дуустал дөрөв хоног бүх нийтээр амарна

Х.Есү
2023/12/01

Монголчууд бүх нийтээр энэ сарын 29-нөөс  нэгдүгээр сарын 1-нийг дуустал дөрөв хоног амарна.

Тодруулбал, энэ сарын 29-нд монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр тохиож байгаа юм. Арванхоёрдугаар сарын 29 баасан гараг таарч байгаа тул амралт 2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. 

Шинэ жилийн баярын амралт даваа гарагт тул амралтын өдрүүдтэйгээ нийлэн ийнхүү дөрөв хоног амарна. 

Энэхүү амралттай зэрэгцүүлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг урагшлуулж 29-нөөс эхлэн амраахаар төлөвлөснийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдээд байгаа. Албан ёсны шийдвэрийг өнөөдөр гаргана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна