Мэдээллийн Зариг.мн сайтын Монгол Улсаас хандах эрхийг хуулийн байгууллагуудын шийдвэрээр хаасантай холбогдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/, мэргэжлийн холбоод нэгдэж өнөөдөр ЦХХХ-ны сайд Н.Учралд шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагын хариуд Н.Учрал дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Цахим хөгжлийн сайдын ажлыг хийж байгаа болохоос цахим сайтыг боомилдог хязгаарладаг эрх надад хуулиар байхгүй.
Зариг.мн сайтыг хязгаарласан асуудлаар би өнөө өглөө мэдээлэл авсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга руу энэ талаар мэдээлэл авах гэж холбогдсон. Надад албан ёсоор хариугаа ирүүлсэн. Харилцаа холбооны зохицуулах хороо бол миний эрхлэх асуудлын хүрээний манай агентлаг биш гэдгийг ойлгох ёстой.
Харилцаа холбооны зохицуулах хороонд прокурорын зөвшөөрөлтэй бичиг ирсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл гомдол гаргаад, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдэг бичиг ирүүлээд прокурын дүгнэлтээ явуулсан. Энэ дүгнэлтийг үндэслээд цагдаагийн байгууллага түүнийх нь дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд шаардлага тавьсан байгаа юм.
Өнөрөөгийн явуулж байгаа мэдээллүүд, үг болгон надад таалагддаггүй. Гэхдээ үг хэлэх эрх, эрх чөлөөг нь хүндэтгэнэ. Амнаас нь гарч байгаа үг, үйлдэл нь таалагдахгүй байлаа гээд амыг нь боомилно гэдэг асуудал ардчилсан нийгэмд яавч байж болохгүй.
Тийм учраас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудынхаа, Монгол Улсын иргэн бүрийн төлөө бид ардчиллаас олж авсан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо илэрхийлж байгааг хүндэтгэн хүлээж авч байгааг илэрхийлэх нь зүйтэй. Одоо бол хэдүүлээ шийдэл ярих хэрэгтэй. Жишээ нь, прокурорын байгууллага дүгнэлт гаргажээ. Цагдаагийн байгууллага хүсэлт илгээжээ.
ХХЗХ тэр үндэслэлүүдийг нь аваад ажлаа л хийж. Үүн дээр ХХЗХ-г зөвтгөж тайлбарлах шаардлага алга" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.59
Заавал чам шиг өчүүхэн нөхөрт таалагдах албатай юмуу. Залуу хүн байж бага боловч урагшаа харч орчин үеийнхээрээ байгаач.
Хариулах202.126.89.144
8 ishigtei Nanny Mcphee Unurtsetseg Delhiin setguulch bolooroi. Mongol ulsiin omch Mon.
Хариулах202.126.89.106
8 ишиг бол хулгай л байсан
202.126.89.144
Munkh Erdene sullagdah bha
Хариулах202.126.89.144
Standart gj zuil bh eostoi
Хариулах202.126.89.144
Tsenzur gj bii shu !
Хариулах