Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгийн шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023” ёслолын арга хэмжээ баасан гарагийн үдэш болж, энэ үеэр “Шилдэг засаглалтай компани” номинацийн эзнээр ХААН Банкийг тодрууллаа.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 оноос “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 жил тутамд зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод буй. Энэ жилийн хувьд хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон үнэт цаас гаргагчдыг 15 номинациар өрсөлдүүлж, шилдгийн шилдгийг шалгаруулсан юм.