Төв аймгийн Эрдэнэсант суманд cуудлын 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид 4 хүн хавчуулагдан гэмтэж, 2 хүн нас барсан тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 17:04 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /65 настай, эмэгтэй/, Ц /40 настай, эмэгтэй/, Б/34 настай, эрэгтэй/, С /31 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин очиж авсан бөгөөд “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш /58 настай, эмэгтэй/, иргэн Г/54 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.235
Mashinuud hurdalj oirhon yavahgui baihiig anhaaruulj bn
Хариулах66.181.190.38
Яаж мөргөлдсөнийг нь бичиж байж жолооч нарт жинхэнэ сануулга, зөвлөмж болно. Түүнээс биш аваар болжээ, хүн үхжээ гээд бвал болдог юм, болдгоороо болоод бгаа мэтээр хүмүүст тусна.
Хариулах66.181.180.115
ТИЙМ ШҮҮ