Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хэд хоногийн өмнө чуулганаа хийж, удирдлагаа сонгосон үйл явц олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байна.
Бараг 100 жилийн түүхтэй, гишүүддээ үйлчилдэг энэхүү төрийн бус байгууллагыг МАН-ын угшилтай, чухал.мн сайтыг ажиллуулж байсан Б.Оюунгэрэл гэх эмэгтэй 2018 оноос хойшхи өнгөрсөн жилүүдэд удирдаж байна.
Түүний хувьд 2020 онд МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч “өвдөг шороодсон” түүхтэй нэгэн.
Улмаар Б.Оюунгэрэл нар нь тус холбоог нэр хүндээ өсгөх, мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байна гэх шүүмжлэл тасраагүй өнөөдрийг хүрсэн байдаг.
Тэгвэл хэд хоногийн өмнө болсон Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит чуулганаар Б.Оюунгэрэлийг улираан сонгосон юм байна.
Тус хурал болж буйг иргэн Нарантуяагийн цахим хуудаснаас л нийтээрээ мэдсэн гэхэд болно.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэж Монголын 1.7 сая эмэгтэйн нэрээр овоглож, зуун жилийнхээ босгонд ирсэн энэ байгууллага шинэ удирдлагаа сонгох тухай нууцхан явж байгаад арга буюу нээлттэй зар тавьсан. Зарын дагуу холбогдох утасны дугаар авдаг ч хүн байхгүй. Өөрөөр хэлбэл, ил нэртэй боловч далд хуйвалдаан худал хуурмагтайгаар хуралтайгаа золгов.
Угтаа бол хурал, сонгуулиас илүүтэй ядаж шинэ удирдлагад хуучин удирдлага нь өнгөрөгч таван жилийн сонгуулийн хугацаандаа ямар ямар ажлуудыг санаачлаг хэрэгжүүлэв, ямар үр дүнд хүрэв, тэдгээр ажлуудын хүрээнд нийт хэдэн эмэгтэйн эрх ашгийг хамгаалж хөгжил дэвшилд хүрэхэд нь гарц гүүр нь болсон бэ. Тэдгээр ажлыг санхүүгийн ямар эх үүсвэрээр хэрэгжүүлэн бүтээв, санхүүгийн тайлан тооцоо бүх юмаа ил тод шилэн байдлаар танилцуулаад ийм байгууллагыг дараагийн удирдлагад хүлээлгэн өгөх гэж байгаагаа танилцуулах ёстой атал тийм зүйл байсангүй.
Тэр бүү хэл маш ойлгомжтой энгийн зүй ёсны хүсэлт шаардлага тавьж үг үзэл бодлоо илэрхийлэхээр очсон хүнийг хаанаасаа авахуулаад хаалгач хүртлээ өөрсдийгөө Монголын Эмэгтэйчүүдийг төлөөлөх эрхтэй гээд бодчихсон өнгөрсөн цаг үе нийгэмдээ гацсан хэдэн авгай, эмээ нар дуу нэгтэй хөөж тууж байгааг нийтээрээ харлаа.
Нэгэнт дүрэм журам, алсын хараа, зорилго чиглэлдээ нийцэж ажиллах чадваргүй энэ байгууллагыг татан буулгах, энэ байгууллагаас Монголын Эмэгтэйчүүд гэсэн нэршлийг болиулах хүсэлтийг тавьж байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.116
Хэлгүй дүлий гэхдээ урт гартай шуналын сэтгэлтэй муухай авгай
Хариулах202.126.90.116
Энэ хүн эмэгтэйчүүдийн холбоог удирдаж чадахгүй эээ дахин эмэгтэйчүүд бид хармааргүй байна.
Хариулах202.9.40.236
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Хариулах66.181.190.38
Энэ бол олон нийтийн байгууллагуудын нийтлэг төрх. Хоол горьдсон хэдэн эмс, хөгшдийн хүрээлэл л бгаа ш дээ. Өрөвдмөөр ч юм шиг, үзэн ядмаар ч юм шиг.
Хариулах64.119.29.144
эхчүүд охидын эрхийг хамгаалагч ийм хүн бдаг юмуу...хэлгүй дүлий л хүн гэж бодож явдаг,
Хариулах