Ховд аймгийн Зэрэг суманд өчигдөр 28 м/с хүрч хүчтэй салхи шуурга шуурсны улмаас гурван гэр, нэг байшин, гараашны дээвэр нуржээ.
Тодруулбал, тус аймгийн Чандмань, Дарви сумын Засаг даргаар ахлуулсан 25 ажилтан, 7 автомашинтайгаар 15 өрх, айлын 13 гэр, 1 байшин, 1 гараашийн дээвэр нурсан байсныг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна.
Мөн Зэгэр суманд 12.04-ний өдрийн 12:10 цагийн орчим 28 м/с хүчтэй салхи шуурга болсоны улмаас гэр, байшин, гараашийн дээвэр нурсан тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 12:25 цагт хүлээн авч 5 ханатай 2 гэр, 4 ханатай 1 гэр, 1 байшин, 1 гараашийн дээвэр нурсан байсныг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллажээ.
Малчид иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс болгоомжлоорой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна