Дотоодын цэргийн 05-р ангийн цэрэг амиа хорложээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдөр буюу 2023 оны 12 сарын 02-нд СХД-ийн нутаг дэвсгэр Залуус хотхоны орчимд иргэн амиа хорлосон байдалтай байна гэж дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
СХД-ийн цагдаагийн хэлтсээс шалгалт хийхэд дотоодын цэргийн 05-р ангийн харъяалалтай дэд ахлагч цолтой М гэгч алба хаагч байсан. Тухайн алба хаагч урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл, шархгүй. Хувийн асуудлаас үүдэж амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна