Д.Мөнх-Эрдэнэ хорих ангид дарамтлуулж, хүчирхийлүүлсэн талаар хорих ангийн удирдлагуудад гомдол гаргасан байдаг.
Тэгвэл ХЭҮК-ийн дарга Д.Сүнжидийг ажлаа авах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хоригдож буй Д.Мөнх-Эрдэнийн эрх зөрчигдөж байгаа асуудал ХЭҮК-ийнхон анхаарах хэрэгтэй байна. Шаардлагатай бол би өөрөө хамт очъё" хэмээж байсан.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар 441-р хорих ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнийг эргэжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ УЛСАД ХЭН Ч ХЭЛМЭГДЭХ ЁСГҮЙ
Өнөөдөр ШШГЕГ-ын харьяа хорих 441-р ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцлаа. Өнгөрсөн хугацаанд эрх нь зөрчигдөж буй иргэн Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн газар дээр нь хяналт шалгалт хийж, тайлагнах үүргийг холбогдох хүмүүст даалгаж байсан.
Уг асуудлыг чуулганы индэр дээрээс удаа дараа сануулж, хүний эрхийн зөрчил гарсан байж болзошгүй газар бүрт хүрч ажиллах ёстойг ХЭҮК-ийн дарга томилогдох үеэр ч хөндсөн. Өнөөдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдлын дагуу ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн хамт хорих 441-р ангид ажиллаж, ирүүлсэн гомдлын дагуу ярилцлаа.
Хууль засагладаг оронд хэн ч хэлмэгдэх ёсгүй бөгөөд газар дээр нь нотлох баримтыг шинжлэн судалж, бодит байдалд үнэн зөв дүгнэлт хийхээр ажиллана" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна