2023 оны 12-р сарын 06-ны цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс, Хяргас нуур орчим, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9...-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2...+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -7...-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -9...-11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -9...-11 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -17 градус хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна