"Шатсан" хэмээх 340 мянган тонн нүүрсний "ХЭРГИЙН ЭЗЭН, ХЭНГЭРГИЙН ДОХИУР" ХЭН БЭ

2023/12/06

Нүүрсний сонсгол хийгдэж буй энэ өдрүүдэд олон мэдээлэл түгээд байна. Гэвч ард иргэд гагцхүү "Нүүрсний хулгайч" хэн байв гэдгийг л хүсэж байна. Түмнийг төөрөгдүүлсэн энэ олон гэрч, тэр олон мэдээллүүдийн үр дүн хэрхэн гарах нь тодорхойгүй. Иймээс одоогоор илэрхий болоод буй нэг баримтыг сөхье. 

 "Эрдэнэс Тавантолгой"-оос 340 мянган тонн нүүрс алдагдсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, 4857 машин нүүрс урд хил давсан байна. Ингэхдээ ямар ч нүүрсгүй хоосон гэдэг бүртгэлийг хийлгэжээ. Харин энэ алдагдсан нүүрсийг "Тавантолгой" ХК "хулгайлсан нь" тодорхой болсон. Түүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн байдаг.

Тэгвэл Засгийн газраас  Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг болон Шадар сайд С.Амарсайхан нарыг тус компани дээр ажиллах үеэр "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн "Нүүрс тодорхой түвшинд шатдаг асуудал байдаг. 340 мянган тонн нүүрс шатчихсан" гэх тайлбарыг өгч байв.

Орон нутгийн "Тавантолгой" ХК нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшлийн талбайгаас 340 мянган тонн нүүрс зөвшөөрөлгүй олборлож ашигласан нь тогтоогдсон төдийгүй хоёр тал харилцан хүлээн зөвшөөрчээ. Үүнээс  өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар нийт 69427.8 тонн нүүрсийг буцааж өгсөн байна. Одоо 270 мянган тонн нүүрсний авлага үлдсэн гэх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өгсөн байдаг. Хамгийн гол нь алдагдсан гэх 340 мянган тонн нүүрс хаачив. Мэдээж экспортод гарсан нь тодорхой. Харин хэн гэдэг хэргийн эзэн хэнгэргийн дохио  эл хэргийг үйлдэв. Хууль хяналтын байгууллага дээр тус хэрэгт "Ажнай" хэмээх Д.Бат-Эрдэнийн бүлэглэлийг шалгаж буй юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.166
    2023/12/06

    мэдээж шүү дээ ажнай гэх хүн сүгийн хийсэн ажил

    Хариулах
  • 202.9.46.17
    2023/12/06

    Мэдээж. Ажнай

    Хариулах