Нүүрсний сонсголоор өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг сонсож байна. Тодруулбал, 87 гэрчийг дуудаж, дараах мэдээллийн хүрээнд хэлэлцүүлж байна.
Эрдэнэс Тавантолгой” ХК найман тусгай зөвшөөрөл эзэмшдэг, энэ нь 68.3 мянган га газар хамаардаг гэнэ. Тавантолгой ордыг 2011 онд 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж үзсэн бол 2018 онд нэгтгэл нөөц гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Энэхүү цэвэр нөөцийг 6.3 тэрбумаар тогтоосон байна.сНүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулаагүйгээс нүүрсийг сорчлон олборлож байна. Олборлосон нүүрсний 92 хувь нь коксжих нүүрс гэнэ.
Санхүүгийн байдлыг авч үзвэл, 2023 оны есдүгээр сарын байдлаар тус компани 19.3 их наядын хөрөнгөтэй, нийт 3.1 их наядын өртэй байна. Энэ хугацаанд 6.7 их наяд орлого олсноос, татварын дараах цэвэр ашиг 2.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн 2.5 их наядыг татварт төлжээ. Түүнчлэн 10.4 их наядын худалдан авалтын гэрээ байгуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна