СОНСГОЛ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үе, үеийн удирдлагууд юу хэлэв

2023/12/06

Нүүрсний сонсголоор өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг сонсож байна. Түр хорооны өнөөдрийн сонсголд тус компанийн үе, үеийн удирдлагууд хүрэлцэн ирсэн байна. 

Б.Энэбиш: Шударга бусын хонгилд чихэгдчих гээд байсан учраас гадаад явсан

Тодруулбал,  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн анхны захирал Б:Энэбиш гадаадад амьдарч байгаад эх орондоо ирж, энэхүү сонсголд оролцож байна. Тэрбээр " Би энэ олон жилийн дараа бүх юмаа боломж олдож байна. Намайг ажиллаж байх хугацаанд Оюутоолгой, Тавантолгой зэрэг стратегийн томоохон ордуудыг ашиглахтай холбоотой хоёр намын хамтарсан ажлын хэсэг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж хөдөлгөхдөө БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанитай нүүрс худалдан борлуулах томоохон гэрээнүүдийг хийсэн. Нүүрсний урьдчилгаа төлбөр болгож, Чалкогоос 250 сая ам.долларыг авсан байсан. Улмаар 2012 оны 3 дугаар сард нэмээд 100 сая ам.долларыг авсан байдаг. Тав, долоон хувийн хүүтэй гээд нийтдээ 300 сая ам.долларыг Чалко компаниас авсан. Яагаад авсан нь тодорхой. Хүний хөгжлийн санд асар их хэмжээний мөнгө төвлөрүүлэх төрийн үүрэгтэй байсан.  Түүнийгээ биелүүлж өгсөн. Тавантолгойн Зүүнцанхи дээр намайг ажиллаж байх хугацаанд Ти Ти Жи Ви Гө ХХК таван жилийн хугацаатай ажиллах гэрээтэй байсан. Харин одоо болтол ажиллаж байгаа юм байна. Намайг өнгөрсөн хугацаанд оргон зайлсан гэх мэдээлэл их гарсан. Би оргон зайлсан зүйл огт байхгүй. Би шударга бусын хонгил руу чихэгдчих гээд байсан учраас гадаад амьдарсан учир нь тэр. Ингээд гурван жилийн өмнө ирсэн байгаа" гэсэн юм. 

Я.Батсуурь: "3рдэнэс Тавантолгой"-д эзэн суух гэсэн далд санаархал хэсэг бүлэг этгээдэд байсан 

"Миний бие 2012 оноос 2015 оны хооронд тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Анх компанид ирэхэд Зүүн цахид олборлолтоо эхэлчихсэн. Гарсан нүүрсээ 100 хувь Чалзогийн өрөнд төлдөг байсан. Ингээд шууд Баруун цанхийн уурхайг ажиллуулах үеэр тухайн үед "Монголчууд ийм том уурхайг ажиллуулж чадахгүй" гэж байсан ч тендер зарласан. Хишиг арвин индустрал зэрэг гурван компани орж ирсэн. Үнэхээр хямдхан ч санал өгсөн байсан. Үндэсний бүх компаниа оруулсан. Ингээд 1 тонн нүүрсийг 10 хэдэн доллараар гаргаж байсан. Ингээд баруун Цанхи өндөр ашигтай ажиллаж ирсэн. Тэгээд борлуулалтаа нэмэгдүүлээд Зүүн Цанхи дээр Б.Энэбиш даргын хувьд оператор компани авсныг буруутгаад байх шиг байна. Энэ бол авах үндэслэл байсан. ОЛон улсын хөрөнгийн бирж дээр зарах  даалгавар авсан. Ийм учраас ч авсан. Дээр нь нэмж хэлэхэд, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д эзэн суух авах гэсэн далд сонирхолтой томоохон бүлэглэлүүд гарч ирсэн. Тэд "Нүүрс бол удахгүй үнс болно. Төрийн компани нүүрс ухдаггүй юм. Энэ компанийн захирал нь шоронд ордог юм гэх  ухуулгыг маш хүчтэй явуулж байсан. Үүнийг нь эсэргүүцсэн. Гэтэл намайг эрүү үүсгээд хорьсон. Удалгүй ШИнхуа энержи гэх компанид 99 жилийн хугацаатай оператор оруулж ордыг өгөх зүйл их хуралд яригдаж эхэлсэн. Энэ бол цаанаасаа энэ ордод эзэн суух гэсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгчөөс ийм санал санаачилга гараад явсан. Энэ ордыг хамтарсан консерциумд шилжүүлэх яриа хэлэлцээ хийгдээд явсан. Илүү деталь зүйл яримааргүй байна" гэв. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн одоогийн удирдлага буюу үүрэг гүйцэтгэгч н.Мөнхжаргал "Ти Ти Жи Ви Гө компанийн хувьд одоогоор манай компанийн Цанхийн зүүн уурхайд олборлолт явуулж байгаа. Өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр яг одоогийн хийгдэж байгаа ажлын гэрээг байгуулсан байдаг" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.125.66
    2023/12/07

    ЭЛБЭГ ДОРЖ ГЭЖ ХҮН ОДОО БҮХ ЮМЫГ ӨӨРТ АШИГТАЙ БАЙДЛААР МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛЭЭР УЛС ЭХ ОРНОО УДИРДАЖ БАЙСАН ЮМ УУ ДАА, ИДЭЖ ХАНДАГГҮЙ ЭДЭЛЖ ХАНДАГГҮЙ ШУНАЖ ХАНАДАГГҮЙ ДУР ХАНДАГГҮЙ ХЭЦҮҮ ХҮН БЭ?

    Хариулах