"Элгэн" ХХК буюу 70 тэрбумын тендерийг төрийн нууцад хамруулжээ

2023/12/07

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нүүрсний сонсгол өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж, эхний шат өндөрлөнө.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна.

  1. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг /Элгэн ХХК/ 2019
  2. Уурхайн нүүрсний дээжийн шинжилгээ хийх /3,800,480.00/ Алс групп ХХК 2019
  3. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, Хуа Еэ Интернэшнл ХХК 2022
  4. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгчийг сонгох Мон каротаж ХХК 2020
  5. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, Майнс ап ХХК 2022
  6. Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч 2019 Багц-Өрөмдлөг тэсэлгээ Спейшл майнинг ХХК
  7. Моннис-Интернэшнл ХХК
  8. Таван Толгой Оператор Түншлэл
  • Монгол майнинг энд эксплорэйшн ХХК
  • Овоот толгой ресурсес ХХК
  • Эрдэс майнинг оператор ХХК
  • Платинумланд ХХК
  1. “Голден Лайт Групп” ХХК
  2. “Ханзол” ХХК
  3. “Түм арвижих” ХХК
  4. “Анверса” ХХК зэрэг компаниудын асуудлыг хэлэлцэх юм байна. 

Тодруулбал, Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг 70 тэрбумын тендерт  Элгэн ХХК шалгарч, төрийн нууцад хамруулсан асуудлыг хэлэлцэх нь ээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна