Өнгөрсөн шөнө Ховд, Говь-Алтайн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурч гамшигт үзэгдэл болсон тааар Цаг уурын байгууллагаас мэдээлээд буй. Шуурганы улмаас арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн гурван сум, Говь-Алтай аймгийн нэг суманд цахилгаан эрчим хүч хязгаарлагджээ. Гэмтлийн шалтгааныг тогтоохоор өнөөдөр 08.38 цагт Ховд аймгийн төвөөс “ББЭХС” ТӨХК-ийн Ховд салбарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бригад гарсан байна.
Бригад үзлэг хийхэд 35 кВ-ын Манхан-Зэрэг ЦДАШ-ын 403, 404 тулгуур багана унаж, 405-р тулгуур цуурсан болохыг тогтоожээ. Гэмтлийг засахаар ажиллаж байгаа талаар Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна