Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто зам хаагджээ

Zuv.mn
2023/12/07

Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн А0603 дугаартай авто замын 188-202 км-т үзэгдэх орчин хязгаарлагдмал, хүчтэй цасан шуурга шуурч зам хаагдсан байдалтай байна. Иймд тус чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын халтиргаанд бодис цацаж, зорчих хэсгийн цасыг авто грейдэрээр хусаж, цэвэрлэлээ хэмээн Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. 

Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар Монгол Алтайн нурууны өвөр тал болон нутгийн хойд талаар цас орж байна.Тодруулбал Увсын Цагаанхайрхан Баруунтуруун, Завханы Тэс, Баянхайрхан, Нөмрөг, Тэлмэн, Идэр, Яруу сумд, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагаан-Уул, Шинэ-Идэр сумд, Архангайн Жаргалант, Эрдэнэмандал сумд, Булганы Тэшиг, Хутаг-Өндөр сумд, Сэлэнгийн хойд талын ихэнх сумдаар цас орж, шуурч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна