Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьегийн төслийн 20 жилийн тайлангийн хурал өчигдөр болсон байна. Тус сан 2003-2013 онд ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад 94 мянган ам.долларын санхүүжилт хийсэн ба ретровирусийн эсрэг эм болон дагалдах халдварын эсрэг эмийг 100 хувь ханган нийлүүлжээ. Мөн бэлгийн замаар дамжих халдварын эмэнд 653 мянган ам.доллар зарцуулсан байна. 2017 онд ХӨСҮТ-д ДОХ-ын халдвартай өвчтөнүүдэд зориулсан Хөнгөвчлөх эмчилгээний тасаг байгуулан ажиллуулж эхэлжээ.
Манай улсад 1992 оноос хойш ХДХВ-ийн 367 тохиолдол бүртгэгдсэн ба нийт хүн амын дунд 0.1 хүрэхгүй хувь нь ХДХВ/ДОХ-ын халдвартай тархалт багатай орнуудын нэг юм. Одоогоор халдвар тээгч 303 хүн ХӨСҮТ-ийн хяналтад байдаг бөгөөд 2023 онд гарсаар 21 хүн халдвар авсан нь батлагджээ. Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч 30 гаруй ээж амаржсан ч урагт халдвар дамжихаас бүрэн сэргийлж чадсан нь эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг харуулах нэг үзүүлэлт болжээ. Мөн 30 жилийн хугацаанд халдвар, хамгааллын дэглэмийн чанд мөрдөж ажилласнаар ДОХ-ын халдвар эмнэлгийн орчинд тархаагүйг энэ үеэр онцлон дурьдсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна