Цагаан зээрийн сүрэг хэдэн арван мянгаараа БНХАУ-руу нүүдэллэжээ

Х.Батсайхан
2023/12/09

Ховор амьтдын “Улаан ном”-д орсон цагаан зээр хэдэн арван мянгаараа сүрэглэн БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хинган, Архан руу нүүдэллэн очсон талаар chinadaily.com цахим хуудаст мэдээллээ.

Жил бүрийн өвөл зээр БНХАУ руу олноор очиж өвөлждөг юм байна. Ой мод, бэлчээр, намгархаг газар хосолсон өргөн уудам нутагт цагаан зээрүүд тайван бэлчиж тавтай өвөлждөг ажээ.

Цагаан зээр (лат. Procapra gutturosa англ. Mongolian gazelle) нь  Монгол орны өмнө, дорнын уудам тал, ухаа толгодоор идээшиж бэлчдэг.

Зээрийн гол сүрэг Монголд байрладаг ба сибирийн өмнөд хэсгээр ба Хятадын зүүн хэсгээр бага зэрэг тархсан. 


Цагаан зээрийн анхны тооллогоор Монголд 1970-аад онд 5 сая цагаан зээр тоологдсон харин 2010 оны тооллогоор 3 сая зээр тоологджээ. Хамаагүй хууль бус агналтаас болж зээрийн сүрэг багассан байна. Зээр нь голцуу 20-30-аараа сүрэглэнэ зарим үед 5000 хүртэл толгойтойгоор сүрэглэнэ.

Цагаан зээр нь БНХАУ-ын үндэсний нэгдүгээр зэрэглэлийн дархан цаазат амьтан бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбооны ховордсон амьтдын “Улаан ном”-д орсон амьтан юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.132
    2023/12/09

    Хэрвээ хорвоо eртөнц пин гээд бий болдог байсан бол хүн мөнгөний боол байх байсан

    Хариулах
  • 202.9.46.9
    2023/12/09

    Гитадуудад зээрийн маханд дуртай шүү.

    Хариулах