Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт энэ сарын 3-ны өдөр ... сүлжээ дэлгүүрт гадаадын иргэн шаардлага тавьсан дэлгүүрийн ажилтны биед халдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Зөрчил шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй. Иймд Монгол Улсад аяллын шугамаар ирсэн М гэгчид энэ сарын 6-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна