Сибириэс хүйтэн агаарын урсгал ирж, зарим нутгаар -50 хэм хүрч хүйтэрнэ

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 53 минут

Монгол орны нутаг дэвсгэр ОХУ-ын Сибирэс ирэх хүйтэн агаарын урсгалд орсноор ихэнх нутгаар -40, нутгийн зарим хэсгээр -50 хэм хүрч хүйтрэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. -50 градус хүрч  хүйтрэх газрууд нь Завханы нутаг, тэр дундаа Тосонцэнгэл, Тэлмэн сумдын нутагт байхыг тус байгууллага цаг агаарын мэдээндээ онцолжээ.

Монголын өвөл өдөртөө дунджаар -20-иос -25 градус хүйтэн байдаг. Энэ удаад Сибирэс онцгой хүйтэн агаарын урсгал орж ирсэнтэй холбоотойгоор огцом хүйтэрч байгаа бөгөөд энэ долоо хоногийн эцэст хүртэл үргэлжлэх магадлалтай байна. Тиймээс дээрх өдрүүдэд малччид, тээвэрчид онцгой анхааралтай байж, болзошгүй аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын лбанаас анхааруулж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна