Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад "Yutong Bus Co.,Ltd" компанийг шалгаруулсан билээ.
Тус компанитай автобус, худалдах, худалдан авах гэрээг өнөөдөр байгуулна. Монгол Улсын сайд, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан өнгөрсөн долоо хоногт “Оролцогч талуудын аль нэгнээс маргаан үүсгэхгүй бол шалгарсан компанитай 2023 оны арванхоёрдугаар сарын 11-нд гэрээгээ байгуулна. Дараагаар нь автобусаа нийлүүлнэ” гэж мэдэгдсэн юм.
600 автобусыг 165 тэрбум төгрөгөөр худалдаж авна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна