ТАНИЛЦ: Арын хангайн оны шилдгүүд, “Тайхар цом 2023”-ын эзэд

Х.Батсайхан
Өчигдөр 12 цаг 16 минут

Арын сайхан хангай нутгийнхан өнгөрсөн амралтын өдрүүдэд “Их хаадын нутаг” шинэ жилийн  наадмаа зохион байгуулж, улирагч оны шилдгүүдээ тодруулсан билээ. Бид энэхүү ёслолын үеэр шилдгээр тодорч, “Тайхар цом 2023”-ын эздээр тодорсон шилдгүүдийг танилцуулж байна.

Спортын байгууллага- Бөхбилэгт дэвжээ

Урлагийн байгууллага-Тайхар нэгдэл

Бүтээн байгуулалт-Н.Өлзийбаяр, АРА комплекс төсөл

Эх сурвалж судлаач-С.Сэргэлэн "Сэргэлэн интернэйшнл экспидишн" ТББ-ын үүсгэн байгуулагч тэргүүн

Хэвлэл, мэдээллийн байгууллага-, Г.Долгорсүрэн, Зөв.мн сайт

Үндэсний хэмжээний стратегийн төслийн шилдэг инноваци-Н.Цэдэвдорж /“Майнинг шорт лонг терм” ХХК-ийн гүйцэтгэх захирал/

Эдийн засгийн салбарын шилдэг-Б.Лхагвасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч

Төрийн албан хаагч- Х.Гантулга /Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга/

Нийгмийн залуу зүтгэлтэн-Ж.Баатар /БГД-ын ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх/

 Байгаль орчинд ээлтэй төсөл-1999 оны төгсөгчид /Янгир төсөл/

Соёл, урлагийн салбарын шилдэг уран бүтээлч-Г. Сэр-Одын шагналт яруу найрагч Ш. УРЬХАН /Архангай нутгийн уран бүтээлчдийн ТАЙХАР нэгдлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал/

Үндэсний хэмжээний бүтээн байгуулагч, шилдэг бизнесмен-С.Нямдаваа /"Эко констракшн" ХХК Ерөнхий захирал/

“Тэнгэрийн суварга” тэргүүн цомын эзэн, "Ланд круизер 300" автомашины эзэн- Б.Батчулуун /МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН БОЛОН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ЗЭРГИЙН ЭМЧ КЛИНИКИЙН ПРОФЕССОР/

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.