ЦЕГ: Хутга, хийн буугаар танхайрсан залуусын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 06 минут

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 28.432 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 111 хэргийг хүргүүлжээ.

Эдгээр хэргээс онцолбол, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “А”, “Г” нар нь 2023 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний газрын гадна бусадтай маргалдаж, улмаар хутга, хийн буу гаргаж танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн эрэн сурвалжлагдаж буй 11 хүн, гэмт хэрэгт сэжиглэгдсэн 62, сураггүй алга болсон 46, зөрчлийн хэргийн сэжигтэн 22 хүнийг олж илрүүлжээ.

Түүнчлэн хүүхдийн эрхийг зөрчсөн 50 иргэнд 15 сая төгрөгийн торгууль оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 12 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулаад байна.

 Эх сурвалж: ЦЕГ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.114
    Өчигдөр

    Huuliin Medlegtei bolgo. Huuliig heregjuul. Huulia chandlan sahi.

    Хариулах