Контент, зохиогчийн эрхийн зөрчлийг арилгахад хамтран ажиллана

Х.Есү
15 цаг 30 минутын өмнө

Монголын олон суваг дамжуулагчдийн холбооноос өнгөрөгч 10 дугаар сард зохион байгуулагдсан “КОНТЕНТ – ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУДАЛ” хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн асуудлуудыг багцалж, холбогдох чиглэлүүдээр шат дараалан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. 

Энэ удаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

May be an image of 2 people and text

Ингэснээр зохиогчийн эрхийг хамгаалах, төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, контентын салбарт шударга өрсөлдөөн бий болгох, уран бүтээлчдийн тэгш оролцоог хангах, контентийн зах зээл, зохиогчийн эрхийн талаар нийгэмд нөлөөлөх гэсэн зорилтот ажлуудыг зохион байгуулахаар талууд тохирцлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна